Бидний үйлчилгээ
Мэдээллийн технологийн цогц дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
“ТЕРАБИТ НЕТ” ХХК нь байгууллагын мэдээллийн технологийн орчныг бүхэлд нь хамарсан цогц дэмжлэг үйлчилгээ (IT Outsourcing) үзүүлж, харилцагч байгууллагын хэрэгцээ, зорилгод нийцсэн шийдлүүдийг санал болгодог.
Энэхүү үйлчилгээ нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас эхлээд онцгой нөхцөл хүртэлх найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад чиглэдэг.
Манай цогц дэмжлэг үйлчилгээ дараах үндсэн чиглэлүүдийг хамарна:
✓ Мэдээллийн технологийн инженерийн дэмжлэг
Байгууллагад туршлагатай, мэргэшсэн мэдээллийн технологийн инженер тогтмол байлгах нь хүндрэлтэй байдаг. Манай инженерийн дэмжлэгийн үйлчилгээ нь тодорхой шаардлагад нийцсэн, бодит туршлагатай мэргэжилтнээр хангаж, харилцагчийн үйл ажиллагаа, төслүүдийг тасралтгүй, найдвартай дэмжин ажилладаг.
Инженерийн дэмжлэгийг онлайн болон газар дээр нь, богино болон урт хугацаанд үзүүлэх боломжтой.
✓ Сүлжээний менежмент
Манай сүлжээний менежментийн үйлчилгээ нь байгууллагын сүлжээний суурилуулалт, тохиргоо, хяналт, сайжруулалт зэрэг ажлуудыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж, сүлжээний тогтвортой, найдвартай ажиллагааг хангана.
✓ Систем болон программын дэмжлэг
Бид байгууллагын үндсэн болон дэд системүүдийн өдөр тутмын ашиглалт, хяналт, шинэчлэлт, алдаа доголдлын илрүүлэлт, засвар, асуудалд шуурхай хариу үзүүлэх дэмжлэгийг үзүүлдэг.
Энэхүү үйлчилгээ нь мэдээллийн технологийн орчны тогтвортой, аюулгүй, үр ашигтай ажиллагааг хангахад чиглэнэ.
✓ Мэдээллийн аюулгүй байдлын дэмжлэг
Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь өнөөдөр нэн чухал асуудал болоод байна. Бид кибер аюулгүй байдлын үнэлгээ, хяналт, урьдчилан сэргийлэлт, ослын үеийн хариу арга хэмжээ, мэдээлэл хамгаалалтын цогц шийдлүүдийг санал болгодог.
Эдгээр үйлчилгээ нь байгууллагын мэдээллийг эрсдэлээс хамгаалж, тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад чиглэгдэнэ.
Бусад үйлчилгээ
Мэдээллийн технологийн цогц дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
Бид байгууллагын бизнесийн тасралтгүй, тогтвортой ажиллагааг хангах мэдээллийн технологийн асуудлуудыг цогцоор нь хариуцан ажилладаг.
Тоног төхөөрөмжийн худалдаа
Бид сервер, сүлжээ, аюулгүй байдал, хадгалалтын enterprise түвшний тоног төхөөрөмжийг албан ёсны түншлэлийн хүрээнд нийлүүлж, хэрэгжүүлдэг.
NEXTCLOUD хамтын ажиллагааны платформ
Орчин үед байгууллагууд зайнаас ажиллах болон өөрийн дотоод системээр дамжуулан гуравдагч байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай болсон. NEXTCLOUD нь байгууллагын дотоод мэдээллийн урсгалыг сайжруулах, мэдээлэл солилцох хамтын ажиллагааны шилдэг платформ юм. Гуравдагч программтай холбоос хийхэд хялбар байдаг ба NEXTCLOUD систем нь маш энгийн ойлгомжтой байдаг тул байгууллагын хэмжээнд хурдан нэвтрүүлэх боломжтой.