Манай баг
Манай баг нь байгууллагын мэдээллийн технологийн орчныг ердийн ашиглалтын түвшнээс эхлээд өндөр эрсдэлтэй, онцгой нөхцөлд хүртэл үнэлж, зөвлөж, хэрэгжүүлж, найдвартай ажиллагааг нь бүрэн хариуцан ажилладаг мэргэжлийн баг юм.
Бид байгууллагуудтай хамтран ажиллахдаа:
Зөвхөн шийдэл санал болгох бус,
Тухайн шийдлийн хэрэгжилт, тогтвортой ажиллагаа, эрсдэлийн удирдлагад бодит хариуцлага хүлээж ажилладаг.
Иймээс байгууллагууд бидэнтэй ихэвчлэн дараах нөхцөлд хамтын ажиллагаагаа эхлүүлдэг:
Систем, сервер, сүлжээ гэнэтийн байдлаар доголдсон үед
Кибер болон мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл, халдлагын сэжиг илэрсэн үед
Шинэ салбар нэгж, серверийн орчин, дата төв байгуулах шаардлага гарсан үед
Дотоод IT багийн нөөц хүрэлцэхгүй, эсвэл өндөр түвшний инженерийн оролцоо шаардлагатай үед
Манай багийн онцлог нь зөвхөн асуудал шийдэхэд бус, байгууллагын IT орчныг урт хугацаанд тогтвортой, аюулгүй, хэмжигдэхүйц байдлаар хөгжүүлэхэд чиглэдэгт оршдог.