Бидний үйлчилгээ

NEXTCLOUD хамтын ажиллагааны платформ

NEXTCLOUD-ийн давуу талууд

Байгууллага өөрийн дэд бүтэц дээр байршуулах боломжтой буюу on-premise
- Хэрэглэхэд хялбар орчин үеийн веб интерфейс, компьютерын болон гар утасны аппликейшнтай 
Бусад хэрэглээний программ хангамжуудтай интеграц хийх боломжтой
- NEXTCLOUD нь гар утас, веб хөтөч, компьютер дээрх интерфейс нь хэрэглэхэд хялбар анхаарал сарниулах зүйл багатай тул хаанаас ч илүү үр дүнтэй бичиг баримт дээр өргөн цар хүрээнд хамтран ажиллах боломжийг олгодог.

NEXTCLOUD FILES (File Sync and Share)

  • NEXTCLOUD Files-ийг ашиглан гар утас, компьютер болон веб хөтөч дээр дэлхийн хаанаас ч өөрийн байгууллагын үүлэн системд хандах боломжийг олгодог. 
  • Интернэт болон дотоод сүлжээгээр веб хөтөч, гар утасны аппликейшн ашиглан найдвартай, хүртээмжтэйгээр баримт бичгийг хуваалцах боломжтой.
  • Веб хөтөч болон гар утасны аппликейшн нь бодит цагийн горимд баримт бичиг дээр хамтран ажиллах, засварлах боломжийг олгодог.

NEXTCLOUD TALK (Calls, chats and web meeting)

  • Веб хөтөч болон гар утасны аппликейшн ашиглан дэлгэц хуваалцаж аудио, видео хурал хийх мөн байгууллагын IP дотуур холбооны системтэй интеграц хийх боломжийг олгоно. 
  • Байгууллагын хувийн сүлжээнд дотор бүрэн бие даасан аудио, видео болон чатын үйлчилгээтэй ба интернэт орчинд ажилладаг. Ашиглахад хялбар, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан веб хөтөч болон гар утасны аппликейшнтай. 
  • Үйлчлүүлэгч, хамтрагчтайгаа хэзээ ч, хаана ч, ямар ч төхөөрөмжөөс хоорондоо холбогдох хамтран ажиллах өргөн боломжийг олгодог.

NEXTCLOUD GROUPWARE (Calendar, Contact and Mail) 

  • NEXTCLOUD Groupware нь календарь, контакт, и-мэйл болон бусад системтэй интеграц хийж холбогдсоноор илүү хурдан, хялбар ажиллах орчныг бүрдүүлж өгнө.
  • Бүх төрлийн байгууллагуудын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн үр ашигтай, орчин үеийн, хэрэглэхэд хялбар интерфейстэй.
  • Олон и-мэйл хаяг холбож нэг дор ашиглах боломжийг бүрдүүлсэн.
  • Ажлын уулзалт зөвлөгөөнийг календарь дээр тэмдэглэл хөтлөнө.
  • Гар утас болон бусад төхөөрөмжтэй контакт нэгтгэхээс гадна өөрийн контактаа бусадтай хуваалцах бүрэн боломжтой.
  • Үүрэг даалгаварын функцтай ба хийгдэх ажлыг багийн гишүүдэд хуваарилж, дуусгах хугацааг тодорхойлоно.

NEXTCLOUD BRANDING

  • NEXTCLOUD-ийн логоны оронд байгууллагын лого, нэрийг байршуулж болохоос гадна нэмэлтээр тохируулгууд хийх боломжтой. NEXTCLOUD нь аппликейшнуудыг APK and xCode project хэлбэрээр санал болгодог тул хэрэглэгч байгууллага өөрийн хөгжүүлэгчийн аккаунтаар дамжуулан нийтлэх боломжтой.

SECURITY AND COMPLIANCE

NEXTCLOUD нь Монгол улсын болон олон улсын нууцлал, аюулгүй байдлыг хангах тухай хууль, дүрэм, журамд бүрэн нийцдэг.


GDPR болон мэдээллийн нууцлалын стандартыг хангасан

GDPR – “Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль”-ийн дагуу аливаа байгууллага нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хангаж ажиллаагүй, мэдээллийн аюулгүй байдлын өндөржүүлсэн стандартыг дагаж мөрдөөгүйгээс үүдэн хуулийн хариуцлага хүлээхээр заасан байдаг. Зарим улс орнуудын хувьд CCPA – “Калифорнийн хэрэглэгчийн мэдээллийн нууцлалын тухай хууль (2018)” үйлчилдэг. NEXTCLOUD нь байгууллагын дэд бүтэц дээр байршуулах боломжтой тул хуульд заасан мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад хялбар болгохоос гадна бизнесийн эрсдэлийг бууруулж, зардлыг бууруулах давуу талтай.   

NEXTCLOUD ба HIPAA

NEXTCLOUD нь мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, журмын шаардлагыг тогтмол хангаж ажиллахад чиглэсэн бодлого, журмыг бий болгож ажилладаг. Үүний хүрээнд HIPAA - “Эрүүл мэндийн даатгалын хүртээмжтэй байдал, хариуцлагын тухай хууль” (1996)-д заасан техникийн аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан. NEXTCLOUD нь хууль, тогтоомжид заасан шаардлагыг хангаж ажиллахдаа Эрүүл мэндийн нууцлалтай мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахад онцгойлон ач холбогдол өгдөг. 


  • Байгууллагын өөрийн дэд бүтэц дээр байршуулснаар хэрэглэгчийн мэдээллийг алдагдахаас 100% сэргийлнэ.  NEXTCLOUD-ыг өөрийн дата төв, тусгайлсан сервер дээр эсвэл үүлэн технологи дээр байршуулснаар хяналт, зардлаа уян хатан байдлаар тохируулах боломжтой. Хүчирхэг сервер, хэрэглэгч талын нууцлалыг хослуулснаар баримт бичгүүдийг нууцлалыг өндөр түвшинд хангадаг. 
  • NEXTCLOUD нь хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн шаардлагад нийцэж ажиллахад шаардлагатай бүхий л зүйлсийг танай байгууллагат санал болгож байна. Байгууллагын үйл ажиллагааны үе шат бүрд хууль, эрх зүйн шаардлагыг хангаж ажиллах шаардлага тулгардаг бөгөөд мэдээлэл олон газарт хадгалагдаж болдог. Иймд NEXTCLOUD-ийн гарын авлагууд нь админуудад үйл ажиллагааны дэс дарааллыг нарийн нягтлахад туслахаас гадна мэдээлэлд хандах эрх олгох, өөрчлөлт оруулах, хүсэлт цуцлах зэрэг үйлдлүүдийг хийхэд нь чиглүүлж өгдөг. 

Бусад үйлчилгээ