Танилцуулга

БИДНИЙ ТУХАЙ


“ТЕРАБИТ НЕТ” ХХК нь 2019 онд анх үүсгэн байгуулагдсан. 


Бид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа, бизнесийн онцлогт тохирсон мэдээллийн технологийн шийдлийг боловсруулж төсөл хөтөлбөрүүдэд зөвлөх, системийн болон эцсийн хэрэглэгчийн аутсорсингийн үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг үйлчилгээнүүдийг мэргэжлийн өндөр төвшинд үзүүлэн ажиллаж байна.


Бид харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудынхаа бизнесийн тасралтгүй байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх мэдээллийн технологийн үйлчилгээг үзүүлэхийг нэн тэргүүний зорилго болгон ажиллаж байна.


Бид харилцагчдадаа хүргэх үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулахын тулд ажилтнуудаа хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн тасралтгүй сургах, мэргэшүүлэх, чадавхжуулахыг зорин ажилладаг.


Бид харилцагч байгууллагуудтайгаа урт хугацаанд нягт холбоотой ажиллахыг эрмэлздэг.


МАНАЙ БАГ ХАМТ ОЛОН


“ТЕРАБИТ НЕТ” ХХК нь мэдээллийн технологийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүдээс бүрддэг. Манай багт олон жилийн туршлагатай мэргэшсэн сүлжээ, аюулгүй байдал, мэдээлэл технологийн зөвлөх инженерүүд байдаг тул мэдээлэл технологийн нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх чадамжтай. Бид мэдээлэл технологийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагуудыг үргэлж судалж үйлчлүүлэгчдийнхээ онцлогт таарсан цогц шийдлүүдийг боловсруулж санал болгож чаддаг.