Services
Үйлчилгээ
Бид байгууллагын IT орчныг зөв төлөвлөн, тасралтгүй найдвартай, аюулгүй ажиллуулахын тулд зөвлөн туслах, цаашдын үйл ажиллагааны хэрэгжилт, технологийн шийдэл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон борлуулалтын дараах дэмжлэгийг цогцоор нь хүргэдэг.
01
Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ
Байгууллагын өнөөгийн мэдээллийн технологийн орчин, хэрэгцээ, эрсдэлийг үнэлж, бизнесийн зорилгод нийцсэн архитектур, шийдлийн төлөвлөлт боловсруулна.
02
Сервер, сүлжээ, дата төвийн шийдэл
Өндөр хүчин чадалтай, найдвартай, өргөтгөх боломжтой сервер, сүлжээ, хадгалалт, дата төвийн дэд бүтцийг төлөвлөж, хэрэгжүүлнэ.
03
Мэдээллийн технологийн цогц дэмжлэг (IT Outsourcing)
Мэдээллийн технологитой холбоотой өдөр тутмын үйл ажиллагаа, хяналт, засвар үйлчилгээ, сайжруулалтыг хариуцлагатайгаар дэмжин ажиллана.
04
Онцгой нөхцөлд шуурхай хариу арга хэмжээ авах
Системийн доголдол, тасалдал, аюулгүй байдлын эрсдэл үүссэн үед шуурхай оношилж, сэргээх арга хэмжээг зохион байгуулна.
05
Физик болон кибер аюулгүй байдал
Камер, нэвтрэх хяналт, дохиолол болон кибер аюулгүй байдлын шийдлийг уялдуулан, байгууллагын нэгдсэн хамгаалалтын орчныг бүрдүүлнэ.
06
Тоног төхөөрөмж, программ хангамжийн нийлүүлэлт
Байгууллагын хэрэгцээ, төсөв, ирээдүйн өсөлтөд нийцсэн тоног төхөөрөмж, программ хангамжийг зөв сонгон нийлүүлж, ашиглалтад оруулна.

