Нууцлалын бодлого
Ерөнхий
ТЕРАБИТ НЕТ ХХК (цаашид "Бид") нь Монгол Улсын "Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай" хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу таны хувийн мэдээллийг хамгаалж, зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглана. Энэхүү бодлого нь та манай вэбсайтыг ашиглах, форм бөглөх үед хэрхэн мэдээлэл цуглуулж, боловсруулдгийг тайлбарлана.
Цуглуулдаг мэдээлэл
Та үнийн санал авах, ажлын анкет, холбоо барих зэрэг форм бөглөх үед нэр, и-мэйл, утас, байгууллагын нэр, хавсаргасан файл зэрэг таны сайн дураар өгсөн мэдээллийг цуглуулна. Мөн вэбсайтын ажиллагааг хангах зорилгоор техникийн хязгаарлагдмал мэдээлэл (browser, IP хаяг)-ийг авч болно.
Боловсруулах эрхзүйн үндэслэл, зорилго
Цуглуулсан мэдээллийг зөвхөн таны хүсэлтэд хариу өгөх, үйлчилгээ үзүүлэх, гэрээ хэрэгжүүлэх, шаардлагатай үед тантай холбогдох зорилгоор боловсруулна. Бид таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд зарж, дамжуулахгүй.
Хадгалалт, аюулгүй байдал
Таны мэдээллийг зохих техникийн болон зохион байгуулалтын хамгаалалттай орчинд, зорилгодоо шаардагдах хугацаанд хадгална. Нэвтрэх эрхийг зөвхөн эрх бүхий ажилтнаар хязгаарлаж, файлыг аюулгүй татах зарчмаар удирдана.
Таны эрх
Та Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу өөрийн мэдээлэлтэй танилцах, засах, устгах, боловсруулалтыг зогсоохыг хүсэх эрхтэй. Хүсэлтээ info@terabit.mn хаягаар илгээнэ үү. Бид хуулийн хугацаанд хариу өгнө.

