Мэдээ рүү буцах
2026 оны долоодугаар сарын 10
HPE ProLiant Gen12: хиймэл оюуны эринд зориулсан, аюулгүй байдлаараа тэргүүлэгч сервер

Hewlett Packard Enterprise (HPE) 2025 онд ProLiant Gen12 серверүүдээ танилцуулсан нь салбарт аюулгүй байдлын шинэ жишиг тогтоож байна.
Gen12-ийн гол онцлог нь шинэ iLO 7 удирдлагын чип: сервер асахаас өмнө firmware-ийн бүрэн бүтэн байдлыг чипийн түвшинд шалгадаг «silicon root of trust» хамгаалалттай бөгөөд квантын компьютерийн эринд ч эвдэрэхээргүй (post-quantum) криптографийн алгоритмуудад бэлэн. Энэ нь төрийн байгууллага, банк санхүү зэрэг өндөр шаардлагатай орчинд урт хугацааны баталгаа өгдөг.
Эрчим хүчний хувьд Gen12 нь өмнөх үеийн серверүүдтэй харьцуулахад ижил ачааллыг мэдэгдэхүйц бага зарцуулалттай гүйцэтгэдэг бөгөөд хиймэл оюуны хүнд ачаалалд зориулсан шингэн хөргөлттэй хувилбарууд ч бий.
Мөн HPE GreenLake загвараар серверийн хүчин чадлыг «хэрэглэсэн хэрээрээ төлөх» зарчмаар авах боломжтой болсон нь байгууллагуудад том хөрөнгө оруулалт хийхгүйгээр дэд бүтцээ өргөтгөх уян хатан гарц болж байна.
ТЕРАБИТ НЕТ нь HPE-ийн түнш бөгөөд ProLiant серверийн зөв загварыг сонгох зөвлөгөө, нийлүүлэлт, суурилуулалтыг бүрэн гүйцэтгэдэг.

